Үйлчилгээ

www.ibolor.mn  интернет худалдааны сайт үйлчүүлж байгаа танд баярлалаа, манай сайт нь бүх насныхан үйлчүүлж  байгаа болох. Харин 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэб сайтаар худалдан авалт хийнэ. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг www.ibolor.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор хүргэлт хийнэ.. 

Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Урамшууллын мэдээлэл: сайтаар дамжуулан гишүүддээ болон үйлчилүүлэгчидээ бараа, үйлчилгээ худалдан авах, Урамшуулал, хямдралыг сурталчилгаа хүлээн авах хялбар нөхцөлийг бүрдүүлэх юм.

www.ibolor.mn интернет худалдааны сайт нь өөрийн нэрийн бараа бүтээгдэгдэхүүн болон үйлдвэрлэгч байгуулгаас нь  бүтээгдэхүүнийг нь агуулахаас нь шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд харилцагч байгууллагуудынхаа бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээг тэдгээрийн шууд хэрэглэгчийн нэгэн адил авах эрхийг өөрсдийн хэрэглэгчиддээ өгдөг. 

Төлбөр төлөлт

Та www.ibolor.mn интернет худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны данс, мөн бэлнээр төлбөрийн тооцоо хийх боломжтой.    

Хүргэлт ба Хүлээлгэн өгөх

www.ibolor.mn интернет худалдааны сайт нь Улаанбаатар хот дотороо болон Монгол улсын бүх аймаг руу Монгол Шуудангаар дамжуулан хүргэлт хийдэг бөгөөд хүргэлтийн төлбөр хот дотор 120,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан авсан тохиолдолд ЧД-32 буудал, ХУД-Viva City, СХД-5шар, БЗД-Офцеруудын ордон гэсэн хүрээн дотор 09:00-22:00 цагийн хооронд хүргэлт ҮНЭГҮЙ, 120,000 төгрөгөөс бага бол 5000 төгрөгийн төлбөртэй хийнэ. Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгхөд худалдан авагч барааны бүрэн бүтэн байдалыг, иж бүрдлийг сайтар шалгах баталгаажуулах ба хүргэлтийн баримт, болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүргэлтийн ажилтан хүлээлгэн өгнө.

Буцаалт

www.ibolor.mn интернет худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд:

- Хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах - Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ

- Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/- Шинэ ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө